Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Далайн амралтХятад · 10 ӨДӨР / 9 ШӨНӨ
Далайн салхи, дулаан өдрүүд таныг хүлээнэ.
Галт тэрэг + автобус + нислэг. Аяллын эхлэл: Улаанбаатар.
Аялагчид энэ өдөр 15:30 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, 16:40-ийн Улаанбаатараас галт тэргээр Замын-Үд чиглэлд зорчино. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Өглөө 07:20-д Замын-Үд дээр буугаад Эрээн хотын чиглэлийн автобусаар хил гарна. Эрээн хотод өдрийн хоолонд ороод 13:30 цагийн үед Хөх хотын чиглэлд автобусаар хөдөлнө. /5цаг явна/ Хөх хотод ирж Оройн хоолонд орно. Хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. Маргаашийн аялалдаа бэлдэнэ.
Хоол: оройн хоол. Байрлах: буудал Хөх хот.
Өглөөний цайгаа онгоцонд ууна. Хөх Хотод үдээс өмнө чөлөөт цагтай. Үдээс хойш оройны нислэгээр газрын диваажин Саньяа хот руу ниснэ. Оройн зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Саньяа хот.
Өглөөний цайны дараа жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Сармагчны арлаар аялна. Энд Ази тивийн хамгийн урт далай дээгүүрх агаарын лифт байдаг бөгөөд аялагчид дүүжин гүүрээр Ази тивийн цорын ганц сармагчин хамгаалах дархан цаазат газарлуу явна. Оройн хоолны дараа усан онгоцонд сууж Саньяа хотын шөнийн үзэмж үзсэний дараа буудалдаа ирж амарана.
Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: буудал Саньяа хот.
Өглөөний цайны дараа Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Ялонг арлын газрын диваажин хэмээх цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж Шилэн гүүрээр уулсын дээгүүр алхаж байгалийн сайханыг мэдрэх болно. Шилэн гүүр аялал жуулчалын бүсэд өдрийн хоол иднэ.
Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Саньяа хот.
Өглөөний цайны дараа бид Атлантис усан паркаар аялж бүтэн өдрийг хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Энэхүү усан парк нь Хайнаны хамгийн том усан парк бөгөөд томчууд болон хүүхдүүдэд зориулсан олон төрлийн хэсэгтэй. Орой зочид буудалдаа ирж амарна.
Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрах: буудал Саньяа хот.
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрийн дураар нэг өдрийг өнгөрүүлнэ.
Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Саньяа хот.
Өглөөний цайны дараа Саньяа хотын нисэх онгоцны буудалд очиж нислэгээр Хөх Хот руу ниснэ. Хөх Хотод буусны дараа автобусанд сууж Эрээн хот руу хөөдлнө. Эрээн Хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: өглөөний цай, өдрийн хоол. Байрлах: буудал Эрээн хот.
Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд 13:00 цагт хил гарах автобусандаа сууж хоёр улсын хилээр гарна. 18:00 цагт Замын-Үд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Улаанбаатарын зүг хөдөлнө.
Хоол: өглөөний цай.
Улаанбаатар төмөр замын вокзал дээр өглөө 09:20 цагт ирсэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Хөтөлбөр татахХотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.