Пукет · газар, нислэг хосолсон
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Хотын аялалЯпон · 6 ӨДӨР / 5 ШӨНӨ
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Шууд нислэг + орон нутгийн тээвэр. Аяллын эхлэл: Улаанбаатар.
Токио руу нисэж, хөтөчтэй уулзана. Tokyo Skytree-гээс хотын үзэмж харж, оройн хоолны дараа буудалдаа амарна.
Кавагүчико, Яманакако нуур, Ширайто хүрхрээ, Аракураяма парк, Ошино Хаккайгаар аялж, халуун рашаанд амарна. Хоол: өглөөний цай, оройн хоол; өдрийн хоол өөрийн зардлаар.
Асакуса Сэнсожи сүм, худалдааны гудамж, Сумида голын усан онгоц, Одайба, Солонгон гүүр, Гүндам үзнэ. Хотын захиргааны ажиглалтын давхар, Шибүяа, Хачикогийн хөшөөгөөр аялна. Хоол: өглөөний цай, оройн хоол.
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Үндсэн багцад энэ өдрийн унаа, хөтөч багтаагүй. Диснейлэнд, teamLab эсвэл худалдааны аяллыг нэмэлт төлбөрөөр сонгож болно.
Өглөөний цайны дараа өөрийн хүссэнээр өдрөө төлөвлөнө. Үндсэн багцад унаа, хөтөч багтаагүй; нэмэлт үйлчилгээний үнийг лавлана уу.
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч, Нарита нисэх буудлаас Улаанбаатар руу ниснэ. Нислэгийн цагийг сонгосон өдөртөө баталгаажуулна.
Явах өдрийн нислэг, буудал, багтсан үйлчилгээг захиалга хийхдээ баталгаажуулна уу.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Хөтөлбөр татахПукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.
Хадан уулс, шилэн гүүр, Тэнгэрийн хаалгын байгалийн аялал.