01 Аяллаа сонгох02 Зөвлөгөө авах03 Захиалга баталгаажуулах
Улаанхад · Шинжилгээтэй аялалШинжилгээтэй аялал

Хятад · 5 ӨДӨР / 4 ШӨНӨ

Улаанхад · Шинжилгээтэй аялал

Хотын аялал, эрүүл мэндийн үзлэгийг хослуулаарай.

Хөтөлбөр татах

Энэ аяллаас юу мэдрэх вэ?

01Эрүүл мэндийн багц шинжилгээ
02Хотын музей
03Далайн аквариум
04Эрээн дэх чөлөөт өдөр

Эрээнээр дамжих нислэг. Аяллын эхлэл: Улаанбаатар.

Аяллын хөтөлбөр

5 өдөр
01ӨДӨР 1УЛААНБААТАР – ЭРЭЭН- УЛААНХАД

Аялагчид 06:30 цагт Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудалд цуглана. Улаанбаатараас 08:45 цагт Эрээн хотын чиглэлд ниснэ. 09:45 цагт Эрээн хотод бууна. Өдрийн хоолны дараа Эрээнээс Улаанхад хотын чиглэлд 13:40 цагт нисч 14:40 цагт бууна. Улаанхад хотын түүхийн музейг үзэж сонирхоно. Оройн хоолондоо ороод зочид буудалдаа амарна.

Хоол: өдрийн хоол, оройн хоол. Байрлах: буудал Улаанхад хот.

02ӨДӨР 2УЛААНХАД - ШИНЖИЛГЭЭ

Өглөөний цайгаа уугаад Бээжингийн төв эмнэлэгийн харьяа Улаанхад хотын улсын төв эмнэлэг рүү явна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний хариугаа авч эмч нартай уулзаж зөвөлгөө авсны дараа өдрийн хоолонд орно. Дараа нь хотын аялалдаа гарна. Далайн аквариум үзнэ. Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Хоол: өдрийн хоол, оройн хоол. Байрлах: буудал Улаанхад хот.

03ӨДӨР 3УЛААНХАД

Өглөөний цай – Буфет. Буудлын өрөө хүлээлгэн өгнө. Өглөөний цайны дараа Хятадын хамгийн том сүлжээ их дэлгүүр болох Ванда Плазад болон зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Үдээс хойш 15:40-16:50 цагт Улаанхад хотоос Эрээн хотын чиглэлд ниснэ. Оройн хоолоо идээд зочид буудалд хүргүүлэн амарна.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Эрээн хот.

04ӨДӨР 4ЭРЭЭН - ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайгаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрийн хүслээр дэлгүүр худалдааны төвөөр орох боломжтой. Эрээн хотын төвд байрлах зочид буудалдаа амарна.

Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Эрээн хот.

05ӨДӨР 5ЭРЭЭН – УЛААНБААТАР

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу явна. 11:00 цагт Эрээн – Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. 12:00 цагт Улаанбаатар хотод бууснаар бидний аялал өндөрлөнө.

Хоол: өглөөний цай.

Аяллын үнэд

✓Багтсан зүйлс

  • Улаанбаатар – Эрээн –Улаанхад- Улаанбаатар чиглэлийн 2 талын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудлуудын төлбөр
  • Хөтөлбөрт заагдсан аялалын үзвэр үйлчилгээний төлбөр
  • Аялалын тээврийн зардал
  • Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
  • Мэргэжлийн туршлагатай хөтөч /Хятад, Монгол хэлтэй/
  • Гадаад аялалын даатгал /БНХАУ-ын талдаа олон улсын даатгал хийгдэнэ./
  • Эрүүл мэндийн багц шинжилгээний төлбөр

−Багтаагүй зүйлс

  • −Аялагчийн хувийн хэрэглээний зардал
  • −Замын хүнс, хөтөлбөрт багтаагүй өдрийн хоол
  • −Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
  • −Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP /заавал өгөх зүйл биш/

Аяллын өмнө тодруулах зүйлс

Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.

Шинжилгээний нарийвчилсан багц, бэлтгэл болон тохирох эсэхийг эмнэлэгтэй урьдчилан тодруулна.

Явах өдрийг менежерээс лавлана.

Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.

Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.

Хөтөлбөр татах

Бусад аялалтай танилцах

Бүх аялал
Фүжи уул, Кавагүчико, ЯпонХотын аялал
6 өдөр / 5 шөнөЯпон

Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт

Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.

Токио хотын аялалФүжи уулын орчим
Үндсэн багц · нислэггүй2,790,000₮ + тийз
Пукет арлын Freedom Beach, ТайландДалайн амралт
9 өдөр / 8 шөнөТайланд

Пукет · газар, нислэг хосолсон

Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.

Пукетийн далайн эрэгРафтинг, сафари
Нэг том хүний үнэ4,890,000₮-с
Шанхай · Хужөү · Пуфуан · ХанжөүХотын аялал
8 өдөр / 7 шөнөХятад

Шанхай · Хужөү · Пуфуан · Ханжөү

Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.

ДиснейлэндLongemont Paradise
Лавлах үнэ · том хүн3,290,000₮-сШинэ үнийг баталгаажуулна
ЗалгахЗөвлөгөө авах