01 Аяллаа сонгох02 Зөвлөгөө авах03 Захиалга баталгаажуулах
Жанжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулсХотын аялал

Хятад · 8 ӨДӨР / 7 ШӨНӨ

Жанжиажэ · Аватар уулс

Хадан уулс, шилэн гүүр, Тэнгэрийн хаалгын байгалийн аялал.

Эх хөтөлбөр үзэх ↗

Энэ аяллаас юу мэдрэх вэ?

01Гранд Каньон
02Тэнгэрийн хаалга
03Аватар уулс
04Маоян гол

Шууд нислэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.

Аяллын хөтөлбөр

8 өдөр
01ӨДӨР 1Улаанбаатар - жанжиажэ

Аялагчид оройн 15:30-19:00цагт Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна. Хоол: оройн хоол. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.

02ӨДӨР 2Grand canyon үзэсгэлэнт газар

Гранд Каньоны үзэсгэлэнт газар, шилэн гүүрээр аялна. Дараа нь худалдааны төвөөр зочилно. Зиплайн, VR, гулсуур болон Шар луугийн агуй нь нэмэлт төлбөртэй.

Хоол: өглөөний цай, оройн хоол.

03ӨДӨР 3Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар

Уламжлалт анагаах ухааны клиниктай танилцаж, Тэнгэрийн хаалга байгалийн цогцолборт очин агаарын дүүжин замаар аялна.

Хоол: өглөөний цай, оройн хоол.

04ӨДӨР 4Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн-аватар-тианзи уул

Цайны худалдааны газраар зочилж, Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгийн Байлун цахилгаан шат, Аватар нэрээр танигдсан уулс, Тианзи цогцолбороор аялна.

Хоол: өглөөний цай, оройн хоол.

05ӨДӨР 5Баофэн нуур

Өглөөний цайны дараа, нутгийн гаралтний худалдааны төв орно.(90min) Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.

—----------------------------------

06ӨДӨР 6Маоян голын байгалийн цогцолборт газар

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өглөөний цайны Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгийн хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвөж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно. Санал болгох хөтөлбөр: Шинэ Зеландын тийрэлтэт завь 200 юань/хүн Хоол: өглөөний цай, өдрийн хоол. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.

—------------------------------------------

07ӨДӨР 7Чөлөөт өдөр

Энэхүү өдөр чөлөөт цагтай тул та бүхэн буудалдаа амрах, хотын төвөөр явах зэргээр аялах боломжтой. Хоол: өглөөний цай. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.

08ӨДӨР 8Жанжиажэ - улаанбаатар

12 цагаас зочид буудлаа хүлээлгэн өгч 17:00 цагаас зочид буудлаа цугларч нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 20:00 цагаас онгоцондоо сууж Улаанбаатарын зүг ниснэ. 72 давхар байшин, Жуншан худалдааны төв Хоол: өглөөний цай, өдрийн хоол.

Аяллын үнэд

✓Багтсан зүйлс

  • Хөтөлбөрт заасан хоёр талын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан зочид буудал
  • Хөтөлбөрт заасан хоол, үзвэр үйлчилгээ
  • Аяллын хөтөч, орон нутгийн тээвэр
  • Аяллын даатгал

−Багтаагүй зүйлс

  • −Хувийн хэрэглээний зардал
  • −Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээ
  • −Гранд Каньоны нэмэлт үйл ажиллагаа, Шар луугийн агуй, тийрэлтэт завь зэрэг сонголтот үйлчилгээ

Аяллын өмнө тодруулах зүйлс

Явах өдрийн нислэг, буудал, багтсан үйлчилгээг захиалга хийхдээ баталгаажуулна уу.

Баофэн нуурын өдрийн дэлгэрэнгүйд зөвхөн худалдааны төв дурдсан тул нуурын аялал багтах эсэхийг менежерээс лавлана уу.

Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.

Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.

Эх хөтөлбөр үзэх ↗

Бусад аялалтай танилцах

Бүх аялал
Фүжи уул, Кавагүчико, ЯпонХотын аялал
6 өдөр / 5 шөнөЯпон

Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт

Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.

Токио хотын аялалФүжи уулын орчим
Үндсэн багц · нислэггүй2,790,000₮ + тийз
Пукет арлын Freedom Beach, ТайландДалайн амралт
9 өдөр / 8 шөнөТайланд

Пукет · газар, нислэг хосолсон

Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.

Пукетийн далайн эрэгРафтинг, сафари
Нэг том хүний үнэ4,890,000₮-с
Шанхай · Хужөү · Пуфуан · ХанжөүХотын аялал
8 өдөр / 7 шөнөХятад

Шанхай · Хужөү · Пуфуан · Ханжөү

Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.

ДиснейлэндLongemont Paradise
Лавлах үнэ · том хүн3,290,000₮-сШинэ үнийг баталгаажуулна
ЗалгахЗөвлөгөө авах