01 Аяллаа сонгох02 Зөвлөгөө авах03 Захиалга баталгаажуулах
Эрээн · Жининь · Ордос · Хөх хотГазрын аялал

Хятад · 7 ӨДӨР / 6 ШӨНӨ

Эрээн · Жининь · Ордос · Хөх хот

Түүх, усан амралт, хотын аяллыг хамтад нь.

Хөтөлбөр татах

Энэ аяллаас юу мэдрэх вэ?

01Чингисийн онгон
02Water World
03Нао Бао усан парк
04Ордос хотын үзэмж

Галт тэрэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.

Аяллын хөтөлбөр

7 өдөр
01ӨДӨР 1Улаанбаатар – Замын үүд

Улаанбаатар төмөр замын буудалд 15:30 цагт цуглана.

16:40 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

Хоол: байхгүй.

02ӨДӨР 2Замын үүд –Эрээн-Жининь

Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хотод очиж Эрээн хотоос аялалын автобусаар Жининь хот руу 350 км замыг ойролцоогоор 3 – 4 цагийн хугацаанд явна. Тус хотод Өвөр Монголын хамгийн том бөгөөд 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ.

“Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нэмэлт төлбөрөөр бүх төрлийн массаж хийлгэж болно.

Хоол: оройн хоол. Байрлах: Water World 5 одтой цогцолбор Жининь хот.

03ӨДӨР 3Жининь- Ордос /Чингисийн онгон/

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Жинин хотоос Ордос хот руу 5 цаг орчим аяллын автобусаар явна. Үдээс хойш “Чингисийн Онгон”-р зугаална. Ордос хотын Кан Ба Ши шинэ дүүргээр шөнийн үзэмжийг харж, хөгжимт усан оргилуур үзэж сонирхоно. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Ордос хот.

04ӨДӨР 4Ордос - Хөх хот /НАО БАО /

Өглөөний цайны дараа Хөх хотруу хөдлөнө. Хөх хот ирээд өдрийн хоолны дараа НАО БАО усан парк орно. Оройн хоолоо ХАЛУУН ТОГОО идэж аяны ядаргаа тайлж буудалдаа байрлан амрана. Орой дэлгүүр хэсэж шоппинг хийх боломжтой.

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: буудал Хөх хот.

05ӨДӨР 5Хөх хот – Эрээн

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Өглөөний цайны дараагаар ШУ музей үзнэ. Өдрийн хоолоо идээд үдээс хойш Эрээн хотын зүг хөдлөнө. Хөх хотоос аяллын автобусаар Эрээн хот руу 4 – 5 цаг явна.

Эрээн хотын төвийн томоохон буудалдаа байрлан амрана.

Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Эрээн хот.

06ӨДӨР 6Эрээн – Замын үүд – Улаанбаатар

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ.

18:00 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

Хоол: өглөөний цай.

07ӨДӨР 7Замын үүд – Улаанбаатар хот

Өглөөний 09:20 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирсэнээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Аяллын үнэд

✓Багтсан зүйлс

  • Улаанбаатар – Замын үүд – Улаанбаатар чиглэлийн унтлагын вагоны билет
  • Замын үүд – Эрээн – Замын үүд чиглэлийн олон улсын автобусны билет
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудлуудын төлбөр
  • Хөтөлбөрт заагдсан аялалын үзвэр үйлчилгээний төлбөр
  • Аялалын тээврийн зардал
  • Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
  • Мэргэжлийн туршлагатай хөтөч /Хятад, Монгол хэлтэй/
  • Гадаад аялалын даатгал /БНХАУ-ын талдаа олон улсын даатгал хийгдэнэ./

−Багтаагүй зүйлс

  • −Аялагчийн хувийн хэрэглээний зардал
  • −Замын хүнс, хөтөлбөрт багтаагүй өдрийн хоол
  • −Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
  • −Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP /заавал өгөх зүйл биш

Аяллын өмнө тодруулах зүйлс

Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.

Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.

Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.

Хөтөлбөр татах

Бусад аялалтай танилцах

Бүх аялал
Фүжи уул, Кавагүчико, ЯпонХотын аялал
6 өдөр / 5 шөнөЯпон

Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт

Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.

Токио хотын аялалФүжи уулын орчим
Үндсэн багц · нислэггүй2,790,000₮ + тийз
Пукет арлын Freedom Beach, ТайландДалайн амралт
9 өдөр / 8 шөнөТайланд

Пукет · газар, нислэг хосолсон

Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.

Пукетийн далайн эрэгРафтинг, сафари
Нэг том хүний үнэ4,890,000₮-с
Шанхай · Хужөү · Пуфуан · ХанжөүХотын аялал
8 өдөр / 7 шөнөХятад

Шанхай · Хужөү · Пуфуан · Ханжөү

Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.

ДиснейлэндLongemont Paradise
Лавлах үнэ · том хүн3,290,000₮-сШинэ үнийг баталгаажуулна
ЗалгахЗөвлөгөө авах